МОС-ын VII наадам: Ширээний теннисний тэмцээн


МОС-ын VII наадам: Ширээний теннисний тэмцээн

Монголын Оюутны Спортын VII наадмын ширээний теннисний тэмцээн 04 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд “Оч” клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 17 их, дээд сургуулийн эрэгтэй 43, эмэгтэй 29 нийт 72 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

1 дүгээр байр СЭЗИС-ийн оюутан Б.Болор-Эрдэнэ

2 дугаар байр ХУИС-ийн оюутан Б.Эгшиглэн

3 дугаар байр МУБИС-ийн оюутан Ө.Балжинням

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

1 дүгээр байр АШУҮИС-ийн оюутан М.Манлайжаргал

2 дугаар байр ҮБТИС-ийн оюутан М.Тэмүүлэн

3 дугаар байр ШУТИС-ийн оюутан О.Баттүвшин

Холимог хосын төрөлд:

1 дүгээр байр МУБИС-ийн оюутан Ө.Балжинням, Б.Энхтөгөлдөрбаясгалан,

2 дугаар байр ШУТИС-ийн оюутан Б.Индра, О.Баттүвшин,

3 дугаар байр АШУҮИС-ийн оюутан М.Цэцэн, М.Манлайжаргал нар шалгарлаа.

Байгууллагын нэгдсэн дүнгээр 1 дүгээр байр Ч.Цогтбаяр дасгалжуулагчтай МУБИС, 2 дугаар байр П.Мөнхзул дасгалжуулагчтай АШУҮИС, 3 дугаар байр М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС багууд шалгарч Монголын оюутны спортын VII наадмын алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Баг тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсэе.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Биеийн тамир, спортын улсын хороо

Зургийг: Khartsaga Hawk