Монголын Оюутны спортын VII наадмын 2 дахь төрөл болох ширээний теннисний тэмцээний мандат олголтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.


Монголын Оюутны спортын VII наадмын 2 дахь төрөл болох ширээний теннисний тэмцээний мандат олголтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Монголын Оюутны спортын VII наадмын 2 дахь төрөл болох ширээний теннисний тэмцээний мандат олголтын үйл ажиллагаа 3 дугаар сарын 27-ны 10:00-14:00 цагт явагдаж дууслаа. Урьдчилсан байдлаар 19 их дээд сургууль оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд эцсийн байдлаар 17 их дээд сургуулийн эрэгтэй 42, эмэгтэй 29, нийт 72 тамирчин тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ингэснээр дээрх тамирчид 3 дугаар сарын 30-ны 14:00 цагаас зохион байгуулагдах тэмцээний техникийн зөвлөлгөөний сугалаанд оролцож тэмцээний оноолт гарах юм. Ширээний теннисний тэмцээн 4 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ширээний теннисний "Оч" клубын спорт зааланд явагдана.