Монголын оюутны спортын VII-р Наадам зохион байгуулагдахтай холбоотой мэдээлэл-2026


Монголын оюутны спортын VII-р Наадам зохион байгуулагдахтай холбоотой мэдээлэл-2026

Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/377 тоот тушаалаар Монголын оюутны спортын VII наадмыг волейбол, хөнгөн атлетик, гандбол, шатар, сагсан бөмбөг 5х5, чөлөөт бөх, футзал, ширээний теннис, жүдо бөх, модон бөмбөг, таеквондо, спорт явган аялал, чирлидинг, гүйлтийн цанын спортын 14 төрөлд шигшээ тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар боллоо.

Монголын оюутны спортын VII наадмыг улсын хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод, Их дээд сургуулиуд хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байна.

Батлагдсан: Наадмын нэгдсэн заавар.

Батлагдсан: Нэгдсэн техникийн зөвлөгөөний хуваарь.

Батлагдсан: Тэмцээн зохион байгуулагдах хуваарь болон спорт заалны мэдээлэл.

Та бүхэн сургуулийнхаа шигшээ баг тамирчид аа идэвхитэй дэмжээрэй.