МОС-ЫН VII-Р НААДМЫН ЦАНЫН СПОРТЫН ТӨРЛИЙН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 03-Р САРЫН 03-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


МОС-ЫН VII-Р НААДМЫН ЦАНЫН СПОРТЫН ТӨРЛИЙН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 03-Р САРЫН 03-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МОС-ЫН VII-Р НААДМЫН ЦАНЫН СПОРТЫН ТӨРЛИЙН ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН 2026 ОНЫ 03-Р САРЫН 03-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Нийт тэмцээний оролцогч 24 сургуулиас Цанын спортын төрөлд 9 сургуулийн 44 тамирчин өрсөлдөхөөр бэлэн боллоо.

Тус тэмцээн нь үндсэн 2 төрлөөр 2 өдрийн турш "Бага баян" цанын бааз дээр зохион байгуулагдана.

Цанын холбооны мэдээлэл: /Тэмцээнтэй холбоотой асууж тодруулах, мэдээлэл авах утас: 86491016/

Гүйлтийн цана нь сонгомол ба тэшилт (чөлөөт техник гэж хэлдэг) гэсэн хоёр техникээр гулгадаг. Энэ удаагийн тэмцээн нь сонгомол техникийн төрлөөр зохиогдоно. Гүйлтийн цана нь бусад цанын төрлөөс ялгаатай нь өгсүүр, уруу, тэгш, огцом эргэлт гээд бүх нөхцөлд өөрийн хүч, ур чадварыг ашиглан замыг туулдаг онцлогтой спорт юм.

2026.03.06-ны өдөр: Цаг-11:00-15:30 /Баасан гариг/

Эхний өдрийн Сонгомол уралдаан нь зайн буюу тэсвэр, тэвчээрийн уралдаанд тооцогддог. Эрэгтэй 5км, Эмэгтэй 3км тус бүр цуваа гараагаар буюу нэг нэгээрээ цуварч гарч уралдана. Хамгийн бага цагт зайг туулснаар нь байр эзлүүлнэ. Мэргэжлийн тамирчдын хувьд замын эргэлтээс бусад хэсэгт тэших техник ашиглавал хасагдана. Хэрэв замаа дуусгаж чадаагүй нэгээс олон тамирчин байгаа бол туулсан зайгаараа сүүлийн байруудыг эзэлнэ.

2026.03.07-ны өдөр: Цаг-11:00-15:30 /Бямба гариг/

Хоёр дахь өдрийн Спринт уралдаан нь богино зайн буюу хурдны уралдаанд тооцогддог. Спринт нь 3 үе шатаар хасагдах зарчмаар зохион байгуулагдана. Хурд, тактик, биет өрсөлдөөнийг харуулдаг. Эхний гарааны цагийн амжилтаар шүүнэ. Эхний 12 тамирчинг шигшинэ. Эхний гараанд үзүүлсэн амжилтаар нь байр эзлүүлж багийн оноог тооцно. 12 тамирчин 2 бүлэгт хуваагдаж тус тусдаа бөөн гараагаар уралдана. Бүлэг тус бүрээс эхний хоёр тамирчин финалд шалгарна.

Үлдсэн 8 тамирчнаас цагийн амжилтаар эхний 2 тамирчныг финалд шалгаруулснаар финалын 6 хүнтэй бөөн гарааны уралдаан болж байр эзлүүлнэ.

Оноо тооцох зарчим:

Хоёр удаагийн тэмцээнд баг тус бүрээс эрэгтэй 4, эмэгтэй 4 тамирчин оролцож эзэлсэн байруудын нийлбэрээр багийн оноог гаргана. Хүн дутуу эсвэл гараанд гараагүй бол тухайн гараанд уралдсан тамирчдын тоон дээр нэгийг нэмсэн оноог оролцоогүй хүн бүрд тооцно.

Ингээд хамгийн бага оноо цуглуулснаар эрэмбэлж багуудыг байр эзлүүлнэ.

Баг тамирчид аа амжилт хүсье.

Тэмцээнтэй холбоотой лавлах зүйл гарвал холбогдох утас: 86491016