“ХОЁР НУУРЫН ЦОМ”


“ХОЁР НУУРЫН ЦОМ”

“ХОЁР НУУРЫН ЦОМ”

Бөмбөгтэй хоккейн тэмцээн Эрдэнэт хотод болон Байгал нуурын эрэг дээр тун удахгүй

зохион байгуулагдахаар боллоо.

ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ:

“ХОЁР НУУРЫН ЦОМ” Бөмбөгтэй хоккейн IV дэх удаагийн тэмцээн нь Монгол улс

болон Зөвлөлт Холбоот улс /Орос/ улсуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол хүн

сансарт анх удаагаа ниссэн Монгол улсын сансрын нисгэгч БНМАУ-Баатар, Монгол улсын

төрийн дээд шагналт Чингис Хааны одонт, ЗХУ-Баатар- Ж.Гүррагчаа, Зөвлөлт Холбоот

улсын сансрын нисгэгч ЗХУ-Баатар, БНМАУ-Баатар, Сүхбаатар, Лениний одонт-

В.А.Жанибеков нар хамтран 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдөр анх удаа хамтран

сансарт ниссэний 45 жилийн ойн өдрийг угтан мөн Эрдэнэт хот байгуулагдсаны 50

жилийн ойн өдөрт зориулан бөмбөгтэй Хоккейн тэмцээнүүд зохион байгуулагдана. Тус

тэмцээнүүд нь Эрдэнэт хот болон Буриад Улсын Максимиха суурин Байгал нуурын эрэг

дээр зохион байгуулагдана.

“ХОЁР НУУРЫН ЦОМ” тэмцээн нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн залуу

тамирчдыг нэгтгэсэн спортын нөхөрсөг томоохон арга хэмжээ төдийгүй Оюутны спортын

хөдөлгөөнийг дэмжих, хөгжүүлэхэд нөлөөлж буй чухал ач холбогдолтой юм.

ОРОЛЦОГЧ БАГ:

1. Монгол Улсын шигшээ баг,

2. Бүгд Найрамдах Буриад Улсын шигшээ баг

3. “Эрхүүгийн Политех” баг оролцоно.

ОГНОО, БАЙРШИЛ:

“Хоёр нуурын цом” тэмцээн нь хоёр үе шаттай бөгөөд тойргийн журмаар зохион

байгуулагдана.

 2-р сарын 25-ны өдөр: Цаг: 11:00- Эрдэнэт хотын хөл бөмбөгийн талбайд тэмцээн

зохион байгуулагдана.

 2-р сарын 28-ны өдөр: Цаг: 11:00- Буриад Улсын Максимиха тосгон-Байгал нуурын

мөсөн дээр зохион байгуулагдана.

Хоёр тоглолтын дараа хамгийн олон хожил авсан баг цомын эзэн болно.

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА:

Зөвлөлт Холбоот улс /Орос/-ын Баатар, БНМАУ-ын Баатар, Чингис Хаант одонт-

Монголын анхны сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа удирдан ажиллана.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

 Буриад Улсын Спортын яам

 Эрдэнэт хотын захиргаа

 “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр

 Монголын шинжлэх ухааны академийн (Ш.У.А) Одон Орон, Геофизикийн

Судалгааны Төв

 Орос улсын Оюутны спортын холбооны Буриад дахь салбар

 ОХУ-ын Эрхүү муж дахь РССС-ийн салбар

 Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль

ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:

 ОХУ-ын Спортын яам

 ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам

 ОХУ-ын Оюутны спортын холбоо

 Бөмбөгтэй хоккейн ОХУ-ын холбоо

 Бөмбөгтэй хоккейн Оюутны спортын лиг

 Монголын Оюутны спортын холбоо

 Монголын хоккейн холбоо

ТЭМЦЭЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЛАВЛАХ УТАС: 9918 4638, 88787648